ХАДААСАН ЦЭЦГИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ АШИГ ТУС

Нэг цайны халбага хадаасан цэцгэнд хангалттай хэмжээний магни, эслэг, витамин С, витамин К агуулагддаг байна. Магни нь тархины үйл ажиллагааг дэмжиж, ясны төлжилтөд сайн нөлөөтэй бол С,К витаминууд нь таны дархлааг сайжруулж цусны бүлэгнэлтээс урьдчилан сэргийлдэг. Витамин К нь ясны төлжилтөд мөн тустай.

1.      ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ

Эрдэмтдийн судалгаагаар хадаасан цэцэгний Eugenol нь үрэвслийн эсрэг хүчтэй нэгдлүүдтэй гэдгийг олж тогтоожээ. Ам, хамар, хоолойн үрэвслийн өвчинг дарах үйлчилгээтэй. Калифорниагийн Их сургуулийн нэгэн судалгаанд өдөрт зохистой хэмжээний хадаасан цэцэг хэрэглэж буй хүний бие дэх хавдар үүсгэгч Cytokine эдийн хэмжээг 7 хоногийн дотор мэдэгдэхүйц буурсан байна.  Cytokine түвшин буурснаар үе мөчний үрэвсэл, хавдраар өвдөх эрсдэл буурдаг байна.

2.      ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭНЭ

Судалгаагаар хадаасан цэцгийн хэрэглэх нь хавдрын өсөлтийг удаашруулж, хавдрын эсийг бууруулах явцыг хурдлуулж байгаа нь ажиглагджээ. Мөн улаан хоолойн хавдрын үед хадаасан цэцгийн Eugenol хэрэглэх нь хавдрын тархцыг бууруулж байж.

Хадаасан цэцэг нь мөн антиоксдант ихээр агуулдаг. Тал цайны халбага хадаасан цэцгэнд тал аяга нэрснээс их антиоксидант агуулагддаг байна. Антиоксидант нь хөгшрөлт, үрэвслийн эсрэг болон хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.

Бас нэгэн судалгаанд хадаасан цэцэг нь хөхний хавдрын эсийг бууруулж байгаа нь ажиглагджээ.


 

Та үүнийг мэдэх үү?

Эртний Ромчууд хоол болон эмчилгээний зорилгоор хадаасан цэцгийг хэрэглэдэг байсан байна. Мөн дундад зууны үед Европт хамгийн үнэтэй амтлагчуудын нэг байжээ.


3.      ЦУСАН ДАХЬ САХРЫН ХЭМЖЭЭГ ТЭНЦВЭРЖҮҮЛНЭ.

Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хувьд хадаасан цэцэг нь инсулин шиг үйлчилгээ үзүүлнэ. Тэд цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, сахрын хэмжээг зохих түвшинд хадгалахад тусалдаг.

Хадаасан цэцгийн дотор Nigericin гэх нэгдэл агуулагддаг ба энэ нь хүний бие дэх инсулин ялгаруулдаг эсүүдийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. 

4.      ХООЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРНА.

Хоёр ширхэг хадаасан цэцгийг зажлаад 1 цайны халбага цэвэр зөгийн балаар даруулж хоол идэхээс 15 минутын өмнө ууснаар ходоод гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгож, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирч бодисын солилцоог идэвхижүүлж жин хаяхад нэмэр болдог. Мөн ходоодны хүчлийг тэнцвэржүүлж гэдэс дүүрэлт гэх мэт зовиуруудад тустай. Гэхдээ ходоодны шарх болон 12 нугалаа гэдэсний үрэвсэл, хэт их даралттай хүмүүст энэ арга хориотой.

5.      АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭРХТНҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ

Өдөрт 1-2 ширхэгийг зажилснаар амны хөндийн муухайн үнэрийг ямар ч орчин үеийн ам зайлагчаас дутахааргүй арилгаж шүд буйлны үрэвслийг дархаас гадна хоолойн хатаж өвдөж эхэлж байгаа үед зажилбал өвчнийг бүрэн дардаг

Ялангуяа хадаасан цэцгийн тосыг ханиад томууны үед цээж хоолой хэсэгт арьсны гадна түрхэх, хамрын битүү арилгах зорилгоор хамрын хэсгүүдэд түрхдэг байна. Цай шиг хандлан уух нь мөн ханиадны эсрэг үйлчилгээтэй.

6.      ЦУСНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Цусны эргэлт нэмэгдсэнээр бодисын солилцоо эрчимжиж, дархлаа сайжирна. Цус багадалтаас болж толгой эргэх, өвдөх зэрэгт мөн зажилснаар хэвийн байдалд орно. Энэ төрлийн судалгааны ажил хийгдсээр байна.

7.      СТРЕССИЙГ БУУРУУЛНА

Өдөрт хоёр ширхэг хадаасан цэцгийг зажлах нь стресс бууруулдаг ба тосыг нь толгойн өвчин намдаах зорилгоор массаж хийж түрхдэг байна.

8.      АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ

Хэрэв таны шүд өвдөж байвал  1-2 ширхэгийг өвдөж байгаа шүдэндээ зуувал шүдний эмчид очих хүртэлх хугацаанд өвдөлтийг багасгах болно.


 

Та үүнийг мэдэх үү?

Жил бүр ойролцоогоор 20 мянган тонн хадаасан цэцгийг дэлхий даяар хэрэглэдэг байна. Үүний 1/3 нь Танзаниас хурааж бэлтгэгддэг байна.


9.      ТОЛГОЙН ӨВЧИН НАМДААНА

Цус багадалтаас болж толгой эргэх, өвдөх зэрэгт хэрэглэснээр хэвийн байдалд орно.  Дараах хоёр аргаар хэрэглэж болно. Эхний арга нь нунтаг хадаасан  цэцэг  болон байгалиараа байгаа том ширхэгтэй давсыг аяга сүүнд хийгээд хутгаж ууна. Хоёр дахь арга нь  кокосын тосонд дэвтээгээд чамархайдаа иллэг хийж өгөх хэрэгтэй. Мөн тархи, зүрхний үйл ажиллагааг дэмжиж бат бөх нойрсоход тусалдаг.

10.  ТЕСТОСТЕРОНЫ ТҮВШИНГ НЭМЭГДҮҮЛЭХ

Тестостероны түвшин сайжрах нь үргүйдэл, таргалалт гэх мэт төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Нийтлэг асуултууд:

Зохистой өдрийн хэрэглээний хэмжээ?

2-3 ширхэгийг өдөр бүр хэргэлэхэд тохиромжтой. Гэхдээ тухайн хүний онцлогоос хамаарч эдгээр өөр байж болно. Мэргэжлийн эмч, хоолны зөвлөхөөс зөвлөгөө авч хэргэлэх нь зохистой.

Хадаасан цэцгийн өөрөөр юу гэж нэрлэдэг вэ?

Хадаасан цэцэц, Башир цэцэг, Анлглиар (Clove), Оросоор (Гвоздник), Хятадаар (ding xiang)

Дэлгэрэнгүй Англи хэл дээр унших: https://www.stylecraze.com/articles/amazing-health-benefits-of-cloves/#gref

Эх сурвалжууд:

1.         “Anti-inflammatory activity of clove...”. US National Library of Medicine.

2.         “8 anti-inflammatory spices for easing arthritis”. US News.

3.         “Clove extract inhibits tumor growth...”. US National Library of Medicine.

4.         “Comparative anticancer potential of clove…”. US National Library of Medicine.

5.         “Anticancer potential of…”. US National Library of Medicine.

6.         “Hypoglycemic effects of clove…”. US National Library of Medicine.

7.         “Clove and its active compound...”. US National Library of Medicine.

8.         “Gastroprotective activity of essential oil...”. US National Library of Medicine.

9.         “Analgesic effect of the aqueous...”. US National Library of Medicine.