ЭНЭТХЭГИЙН ҮНДЭСНИЙ БАЯР

      Энэтхэгийн үндэсний баяр болох "Дивали-Галын их наадам" баяр энэ жил 10 сарын 27 болно. Дивали баяр нь Энэтхэг, Непал, Шри Ланк, Малайз, Сингапур болон Фижи гэх мэт улсууд тэмдэглэдэг ба нийт 5 хоног амардаг байна.

ДИВАЛИ БАЯРЫГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ?

         Дивали нь Энэтхэгт мянга мянган жилийн турш тэмдэглэн ирсэн уламжлалт баяр юм. Энэхүү баяр нь галтай салшгүй холбоотой тул баярын өдрүүдэд гэрээ шөнийн турш гэрэлтүүлж мөн цэвэрхэн байлгадаг бөгөөд энэ нь бурхан Лакшмаг тавтай морилохыг бэлгэддэг байна. Баярын нэгэн том бэлгэдэл бол Diya зул юм. Энэхүү зулыг Дивали баярын үеэр та газар бүрт харах боломжтой. 

Хүмүүс Rangoli хэмээх уламжлалт хээ угалзаар гэр орноо чимдэг ба энэхүү хээг будаа болон гурил ашиглан хийдэг байна. Rangoli хээ нь ихэд нарийн аргаар хийгддэг ба үеээс үед дамжин иржээ. Энэхүү хээ нь аз авчрахыг бэлгэддэг ба ямар нэгэн геометрийн дүрс, цэцэгс, шүтээнийг дүрсэлсэн байдаг байна.

Заримдаа хүмүүс баярын салют болон галын наадам хийдэг. Дивали баярын хамгийн чухал зүйлсийн нэг бол хоол бөгөөд төрөл бүрийн амттан, чихэр, хоолоор баярын ширээгээ чимдэг байна. Ялангуяа баярын хоёр дахь өдөр хүмүүс ойр дотнын хайртай хүмүүстээ чихэрлэг амттан их авч бэлгэлдэг ба энэ нь баян чинээлэг байхыг билэгддэг байна. Ихэнхдээ “Mithai” гэдэг Энэтхэгийн уламжлалт амттан авдаг бөгөөд Дивали баярыг энэхүү амттангүй төсөөлөхийн аргагүй юм.

ДИВАЛИ БАЯРЫН МЭНД ХҮРГЭХДЭЭ ХЭРХЭН ХЭЛЭХ ВЭ?

Хинди хэлээр “Diwali ki Shubhkamnayein” эсвэл “Shush Deepavali” гэж хэлж болно.

Панжаби хэлээр “Tuhanu Diwali diyan boht both vadhaiyan” гэж хэдэг

Тамил хэлээр “Deepavali Nalvazhthukal” эсвэл “Shush Diwali” “Diwalichya hard Shubhechha” гэж тус тус хэлж болдог байна.

Эх сурвалж: www.express.co.uk