Манай хамт олон ололт амжилт нөөц боломжиндоо тулгуурлан цаашид аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр зорин ажиллаж байна. Бид 2019 оны 6-р сараас эхлэн жил бүр БНЭнэтхэг улсаас 30-аас доошгүй жуулчин хүлээн авч, эх орныхоо үзэсгэлэнт байгальтай газруудаар 3-5 хоног аялуулж малчин ардынхаа ахуй амьдралтай танилцуулна. Ирсэн жуулчдыг нийслэл хотод 3-5 одтой зочид буудалд, орон  нутагт  жуулчны баазуудад байрлуулна. Жуулчид Улаанбаатар хотод байрласан тохиолдолд өөрийн ресторанаар хооллох бүрэн боломжтой ба орон нутагт аялах тохиолдолд манай рестораны тогооч хамт явж Энэтхэг хоолоор үйлчилнэ. Учир нь Энэтхэг хүмүүс хоолны дэглэмдээ онцгой анхаардаг, голдуу цагаан хоол, үндэснийхээ төрөл бүрийн хоолыг идэх дуртай байдаг. Жуулчдыг Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэг сургууль төгссөн Хинди хэлтэй монгол хэлмэрч дагалдана. Түүнчлэн жуулчдад Улаанбаатар хотод буй Энэтхэгийн ЭМЯ-ны  худалдааны аттеше болон бусад ажилтануудтай уулзуулж, Монгол улсад хөрөнгө оруулалт хийх мэдээллээр хангана. Мөн бид өөрсдийн оффис салбарыг Энэтхэг улсад нээн ажиллуулах боломжтой. 

Холбоо барих утас: 99270957

Блокын гарчиг / img